Ичиножёо А.Ичинноров Харумафүжиг давлаа
Мэргэжлийн сүмогийн Хару башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж энэ башёд цолноосоо буусан маэгаширагийн нэгд бичигдэж буй Ичиножёо А.Ичинноровтой тааран барилдаж, уналаа.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн Хару башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж энэ башёд цолноосоо буусан маэгаширагийн нэгд бичигдэж буй Ичиножёо А.Ичинноровтой тааран барилдаж, уналаа. Ингэснээр хоёр бөх гурван өдрийн дараах байдлаар адилхан хоёр даваа, нэг унаатай боллоо.
Ёкозүна Хакухо М.Даваажаргалын хувьд Точиозантай барилдаж, аваргын хүчтэй тулалтад өрсөлдөгч нь тэнцвэр алдан хэдхэн секундэд ялагдлаа.
Хару башёд А.Ичинноровын сэкивакэ цолон дээр ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бярдсан барилдаан хийсээр байна. Тэрбээр өнөөдөр Тамаваши Мөнх-Оргилтой барилдахдаа мавашины барьцнаас бярдаж мушгиад гурав дахь даваагаа авлаа.
<br>


















