Ичиножёо А.Ичинноровт "сэкиваке" цол олгожээ
Сумогийн шинэ од Ичиножёо А.Ичинноров ирэх сарын башёд сэкиваке цолтойгоор барилдахаар боллоо. Түүний өнгөрсөн сарын болон сүүлийн үеийн барилдааны амжилтыг харгалзан сумогийн холбооноос дээд зиндааны "сэкиваке" цол олгосон байна.
Мэдээллийн алба

Тэрээр өнгөрсөн Аки башёд маэгаширагийн 10-аас барилдахдаа 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Ичиножёо А.Ичинноров тэмцээний найм дахь өдөр Икиойд, 15 дахь өдөр ёкозүна Хакүход унасан билээ. Дээд зиндаанд анхлан барилдахдаа тэмцээний сүүлийн өдөр хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд явсан тэрээр хоёр гол шагналыг хүртсэн юм.