Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ичиножёо Аойямаг өрсөлдөгчөөр нэрлэв

Сэкивакэ Ичиножёо маргааш эхлэх нэгдүгээр сарын тэмцээний гол өрсөлдөгчөөр адилхан сэкивакэ цолтон Болгарын сүмоч Аойямаг нэрлэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ичиножёо Аойямаг өрсөлдөгчөөр нэрлэв
Ичиножёо Аойямаг өрсөлдөгчөөр нэрлэв. Зураг: МҮОНРТ

Сэкивакэ Ичиножёо маргааш эхлэх нэгдүгээр сарын тэмцээний гол өрсөлдөгчөөр адилхан сэкивакэ цолтон Болгарын сүмоч Аойямаг нэрлэж байна. Токицүказэ дэвжээнд болсон бэлтгэл дээр хоёр бөх халз барилдаан хийсэн байна. Озэки цолонд хамгийн ойрхон байгаа хоёр бөхийн бэлтгэл жирийн бэлтгэл гэхээсээ илүү өстөн дайснуудын тулаан шиг болж бусад бөхчүүд амаа ангайтал харж зогссон байна.

Барилдаан эхлээс өмнө нэг нэгнээ муухай харан сүрийг үзүүлж байсан хоёр бөх нэгнээ дэвжээнээс гаргасан хойноо ч нэмж түлхэх зэрэг хор шартайхан үзэлцжээ. Макүүчи зиндааны хамгийн хүнд бөх Ичиножёо 202 кг жинтэй бол Аойяма 195 кг жинтэй. Эцэс сүүлдээ Аойяма ялагдсан хойноо алгадах үед Касүгано ояката хоёр бөхийг "тайван барилдацгаа" хэмээн зандарч зогсоосон байна. Нийт 21 барилдсанаас долоо ялж, 17 өвдөг шороодсон Ичиножёо бэлтгэлийн дараа "Аойямагийн цүппари их хүчтэй байна. Хурдхан шуудагны барьц авахгүй бол ялахад хэцүү. Ирэх сард 10-аас олон ялахын төлөө хичээнэ. Жингээ 195 болтол хасмаар байна" гэжээ.

Хуваалцах