Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ичиножёо аваргатай барилдана

Мэргэжлийн сумогийн Аки башёд цахиур хагалаад буй Ичиножёо Ичинноров маргааш Ёкозүна Какүрюү Анандтай барилдана.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ичиножёо аваргатай барилдана
Ичиножёо аваргатай барилдана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сумогийн Аки башёд цахиур хагалаад буй Ичиножёо Ичинноров маргааш Ёкозүна Какүрюү Анандтай барилдана. Түүний маргаашийн барилдаанаас шалтгаалан тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орох эсэх нь тодорхой болно.
Өнөөдрийн барилдаанаар Ичиножёо Ичинноров Японы хүчтэй озеки Гойдогоор давааны тоогоо нэмсэн.

Аки башёг зүүний аварга Хакүхо М.Даваажаргал 12 даваатай ганцаараа тэргүүлж байгаа юм. Тэргүүлэгчдийн хоёрдугаарт Ичиножёо Ичинноров 11 даваатай, гуравт Ёкозүна Какүрюү М.Ананд 10 даваатайгаар хүч үзэж байна.

Хуваалцах