Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ичиножёо эхний өдөр өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өчигдөр эхэлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ичиножёо эхний өдөр өвдөг шороодлоо
Ичиножёо эхний өдөр өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өчигдөр эхэлсэн. “Хацү” башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозанг, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношиг дэвжээнээс гаргаж аравгууд эхний даваагаа авсан. Харин сэкивакэ Ичиножёо маэгашира Эндод ялагдсан байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо маэгаширагийн тэргүүн бөх Гүржийн Точиношинтэй оноолт таарсан бол ёкозүна Харүмафүжи комосүби Такаясү, ёкозүна Какүрюү Такарафүжи, Ичиножёо А.Ичинноров Аминишикитэй барилдана.

Тэмцээний эхний барилдаанд дээд зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёоториг давжээ.

Хуваалцах