Ичиножёо жингээ 200 кг болгож хасахаар хичээж байна
Богино хугацаанд амжилт үзүүлэн Сэкиваке цолонд хүрсэн ч дараа сард нь тааруухан барилдаж цолоо хураалгасан Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул хүү Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо одоо 207 кг жинтэй юм.
Мэдээллийн алба

Тэрбээр дэвжээний багш, мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр жингээ хасч хурдаа нэмэхээр хичээж байна. Нацу башёд жингээ хасах гэж оролдсон ч чадаагүй юм. Харин ирэх сарын барилдаанд жингээ хасч 200 кг-д хүргэхээр бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байгаа аж.
Хэдийгээр багш нь түүнийг 180-190 кг жинтэй барилдвал хурд нь харьцангуй нэмэгдэж, хөдөлгөөн нь илүү хурдасч, илүү сайн барилдах магадлалтай гэж дүгнэж буй ч жин нь сүүлийн хэдэн сард хасагдах бус бага багаар нэмэгдсээр байгаа.
Тиймээс сүүлийн дөрөв хоногт Ичиножёо барилдаан их хийж, биеийн хүчний дасгал, гүйлт зэргээр хичээллэснээр жингээ 2 кг-аар хасч, 205 кг болгож чаджээ.