Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ИHL-ийн лигийн оны дараах тоглолтууд болж байна

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолтуудын хүрээнд өнөөдөр нийт 12 тоглолт боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИHL-ийн лигийн оны дараах тоглолтууд болж байна
ИHL-ийн лигийн оны дараах тоглолтууд болж байна. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн 2015-2016 оны улирлын тойргийн тоглолтуудын хүрээнд өнөөдөр нийт 12 тоглолт боллоо. Энэ өдөр лигийг тэргүүлэгчдийн нэг "Сэйнт Луис Блюис" Канадын "Мапле Лийфс" багийн талбайд зочлон тоглолоо. Нийтдээ 5 шайб хаалганд орсон энэ тоглолтод талбайн эзэн баг өрсөлдөгчөө 4:1 харьцаатай хожиж, улирлын ээлжит хожлоо авлаа.

Дорнод бүсийн Канадын "Торонто Мапле пийс"-ийн хувьд улирлыг 14 хожил, 15 хожигдолтойгоор үргэлжлүүлж байсан юм. Тоглолтын эхний үед аль ч багийн хаалганд шайб оролгүй өндөрлөсөн.

Харин тоглолтын хоёрдугаар үеийн найм дахь минутад "Сэйнт Луис Блюс" багийн Орос довтлогч Владимир Тарасенко эхний шайбыг хаалганд оруулснаар энэ улирлын 23 дахь гоолоо оруулаад байсан.

Улмаар талбайн эзэн багаас сөрөг довтолгоог амжилттай хийж, ердөө хэдхэн секундын дараа "Торонто Мапле Пийс" багийн зүүн жигүүрийн довтлогч Жэймс ван Реймсдик /James van Riemsdyk/ эсрэг багийн хаалганд шайбыг оруулснаар тоглолтын тооны харьцааг тэнцүүлээд байсан.

Тоглолтын 3 дугаар үед талбайн эзэн баг илүү тоглолтыг үзүүлж, гурав дахь минутад Петтер Олланд /Peter Holland/, 14 дэх минутад Назем Кадри /NazemKadri/, 19 дэх минутад Майкл Грабнер /Michael Grabner/ нар дараалан гурван шайбыг эсрэг багийн хаалганд оруулснаар ийнхүү "Торонто Мапле пийс" хүчтэй өрсөлдөгчөө 4-1 харьцаатайгаар буулган авлаа. Ингэснээр тэд улирлыг 15 хожилтой лигийн 27 дугаарт эрэмбэлэгдэж байна. Харин Сэйнт Луис Блюис 23 хожил, 14 хожигдолтой лигийн 4 дүгээрт явж байна.

Хуваалцах