"Ийм нэгэн явдал" эхлэх нь дээ
Монголын хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчдэдээ ирэх сарын гуравнаас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас толилуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшны уран бүтээлчид маань фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн амлалт өгсөн нь "ЭЭЖ" гэдэг номероо онлайнаар хүргэх тухай байсан юм.