"Ийм нэгэн явдал" инээдмийн шоу тоглолт болно
Монголын хошин урлагийн шилдэг хамтлаг болох "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёрдахь уран бүтээлээ үзэгчиддээ тун удахгүй хүргэх гэж байна.
Мэдээллийн алба

Монголын хошин урлагийн шилдэг хамтлаг болох "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёрдахь уран бүтээлээ үзэгчиддээ тун удахгүй хүргэх гэж байна. Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшных нь ирэх арваннэгдүгээр сарын 03-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо ийнхүү хошин урлагт хайртай үнэнч үзэгчиддээ толилуулах юм. Тоглолтонд жүжигчин МУГЖ Л.Баттулга, МУГЖ И.Одончимэг, МУСТА Н.Онон нараар ахлуулсан тус хамтлагийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.


















