Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ийнглак Шинаватрад эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй

Өчигдөр Тайландын авлигатай тэмцэх хороо тутарга худалдан авах төслөөр эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр экс ерөнхий сайд Ийнглак Шинаватраг шүүхэд өгөх шийдвэр гаргажээ. Тус хэргийг ирэх долоо хоногт сенатаар хэлэлцэж улмаар түүнийг шүүх шийдвэр гаргахаар төлөвлөж байна гэж Авлигатай тэмцэх хор

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ийнглак Шинаватрад эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй
Ийнглак Шинаватрад эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Тайландын авлигатай тэмцэх хороо тутарга худалдан авах төслөөр эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр экс ерөнхий сайд Ийнглак Шинаватраг шүүхэд өгөх шийдвэр гаргажээ. Тус хэргийг ирэх долоо хоногт сенатаар хэлэлцэж улмаар түүнийг шүүх шийдвэр гаргахаар төлөвлөж байна гэж Авлигатай тэмцэх хороо мэдэгдсэн байна.

Авлигатай тэмцэх хороо Ийнглакийг шүүхэд өгөх шийдвэрийг санал хураалтын дагуу санал нэгтэй баталсан байна. Түүний Үндэсний тутаргын бодлогын хорооны дарга байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж улс орны эдийн засагт асар их хохирол учруулсан талаарх баримтыг олж тогтоосон байна. Цаашид түүнд эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй болоод байна.

Түлхүүр үг:тайланд
Хуваалцах