Ижий нар
Биеэ хувааж төрүүлэхдээ Борхон зүрхэндээ хайрласан Буруу зүйл хийсэн ч хайраар уучилсан Бурхан шиг буурал ижийгээ Хайраар дутаахгүй юмсан
Мэдээллийн алба

Биеэ хувааж төрүүлэхдээ
Борхон зүрхэндээ хайрласан
Буруу зүйл хийсэн ч хайраар уучилсан
Бурхан шиг буурал ижийгээ
Хайраар дутаахгүй юмсан
Ховорхон энэхэн заяаг минь
Харамгүй өгсөн ачтан минь
Холдоод явсан ч араас минь
Залбираад үлддэг бурхан минь
Замбууланд бид төрөх гэж
Зовлонг үзүүлж ирсэн юм шүү
Заяа минь тийм болсон юм гээд
Хайр түгээгч ундарга минь
Хариу нэхээгүй жаргал минь юм шүү
Хайртай буурал ижийгээ
Хайрлаж яваарай хүмүүс минь
Хатуу энэ хорвоод дандаа л
Хамт байхгүй юм шүү ижий минь
Хайрлаарай ижийгээ...


















