Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их аварга эх орондоо ирлээ

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээр 38 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их аварга эх орондоо ирлээ
Их аварга эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээр 38 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ.

Бүтэн жилийн турш түрүүлж чадаагүй Хакүхо аварга эргэн ирсэн гэдгээ хүчтэй зарлаж, энэ сарын тэмцээнд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн юм.

Их аварга 13 дахь удаагаа нэг ч уналгүй эзэн хааны цомыг хүртсэн нь энэ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал эх орондоо долоо хоногийн хугацаатай иржээ.

Түүнийг аавынхаа төрөлх нутаг болох Төв аймгийн Эрдэнэсант суманд очиж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхээ зураг авалтыг хийх гэж буй тухай мэдээлэл ч байна.

Хуваалцах