Их аварга Хакүхо дахин шилдэг сумоч болжээ
Тус шагналыг тухайн жилдээ гарамгай амжилт гаргасан гольф, бокс, сумо, хөлбөмбөгийн мэргэжлийн шилдэг тамирчдад гардуулдаг бөгөөд Хакухо аварга дөрөв дэх жилдээ энэ шагналыг авч байгаа юм.
Мэдээллийн алба

Өөрийн улсын нэрийг харь оронд гаргаж яваа их аварга хакүхо М.Даваажаргал Япон улсын “Хочи шимбүн” сонины газраас олгодог уламжлалт “Мэргэжлийн спортын оны шилдэг” тамирчны нэгээр шалгарсан байна. Тус шагналыг тухайн жилдээ гарамгай амжилт гаргасан гольф, бокс, сумо, хөлбөмбөгийн мэргэжлийн шилдэг тамирчдад гардуулдаг бөгөөд Хакухо аварга дөрөв дэх жилдээ энэ шагналыг авч байгаа юм. Оны шилдэг тамирчдын шагналыг энэ сарын 26-нд гардуулах ажээ.


















