Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна

Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр учраагаа давснаар таван даваа, таван унаатай боллоо. Жюүрёо зиндааг есөн даваа нэг унаатай Кизакиуми тэргүүлж, түүний араас найман даваа, хоёр унаатай монгол сүмоч Миторюү Б.Төрболд болон Котоновака нар нэхэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна
Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн арав дахь өдрийн барилдаан өчигдөр болов.

Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн тав дахь бөх Аойямаг давснаар башёг ганцаар тэргүүлсэн хэвээр байна. Тэгвэл түүний араас найман даваа хоёр унаатай баруун жигүүрийн комүсүби Асанояама нэхэж байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр учраагаа давснаар таван даваа, таван унаатай боллоо. Жюүрёо зиндааг есөн даваа нэг унаатай Кизакиуми тэргүүлж, түүний араас найман даваа, хоёр унаатай монгол сүмоч Миторюү Б.Төрболд болон Котоновака нар нэхэж байна.

Миторюү Б.Төрболд нутаг нэг бөх Хоошорюү С.Бямбасүрэнтэй оноолт тааран барилдаж өвдөг шороодуулсан юм.

Хуваалцах