Их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлж байна
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров нэг даваа, нэг унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр ялагдал аваад байна.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Японы мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Нагоя хотод өнгөрсөн ням гарагт эхэлж, их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлж байна.
Мөн озэки Гоэйдо, Такаяаши, Такакэйшо, Гүржийн бөх Точиношин нарын зэрэг том цолтон нэхэж буй.
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров нэг даваа, нэг унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр ялагдал аваад байна.
Гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр болно.
Хуваалцах


















