Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их аварга ялалтаа гомдлын нулимсаар “угаав”

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу “Харү” башё Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын түрүүгээр өндөрлөлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их аварга ялалтаа гомдлын нулимсаар “угаав”
Их аварга ялалтаа гомдлын нулимсаар “угаав”. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу “Харү” башё Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын түрүүгээр өндөрлөлөө. Тэрбээр сүүлийн барилдаанд нутагт нэгт их аварга Харүмафүжиг таче дээрээс тулж, зайлах мэхээр давсан юм. Энэ нь түүний 36 дахь ялалт бөгөөд мэргэжлийн сүмогийн бас нэгэн дээд амжилтыг тогтоолоо. Түүнийг өчигдөр цомоо гардах үед нь Осако хотын иргэд үг хэлүүлсэнгүй. “NHK” телевизэд ярилцлага өгч байхад нь янз бүрийн үгээр дайрч байв. Учир юу гэвээс тэр сүүлчийн барилдаанаа шууд тулаад зайлсан, мөн Осака нутгийн бөх Гоэйдо түрүү авч чадаагүйд байв. Тиймээс тэрбээр энэ их ялалтаа баярын биш гомдлын нулимсаар “угаасан” юм.

Түүнийг ярилцлага өгч байхад үзэгчид “Зайлж давчихаад баяртай байна уу" гэсэн нь гомдлыг нь төрүүлжээ. Сэтгүүлч яриагаа үргэлжлүүлэхэд “Эхний өдөр унасан нь надад сайнаар нөлөөлсөн. Озэки Кисеносато, Гоэйдо нар сайн барилдлаа. Өнөөдөр би ингэж давна гэж бодсонгүй. Уучлал хүсье. Цаашид би улам сайн барилдана аа” гэв.

Хуваалцах