Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их богд дэвжээний гал Богд уулын аманд гарчээ

Тухайлбал, Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээнийхэн Сүүж ууланд, Таванхан дэвжээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гүннуурын эрэгт, Хутагтын хүчтэн дэвжээ Дорноговь аймгийнхаа Эрдэнэ сумын нутагт "Бүрдэнэ" хэмээх газарт гал болон гараад байгаа юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их богд дэвжээний гал Богд уулын аманд гарчээ
Их богд дэвжээний гал Богд уулын аманд гарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн дэвжээ, галууд наадмын бэлтгэлдээ гараад эхэлсэн. Тухайлбал, Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээнийхэн Сүүж ууланд, Таванхан дэвжээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гүннуурын эрэгт, Хутагтын хүчтэн дэвжээ Дорноговь аймгийнхаа Эрдэнэ сумын нутагт "Бүрдэнэ" хэмээх газарт гал болон гараад байгаа юм.

Тэгвэл жил бүрийн баяр наадмын өмнө Баянхонгор аймгийн “Их богд дэвжээ”-ний бөхийн гал наадмын бэлтгэлдээ гардаг байна. Ламын гэгээний ногоон зодогтнууд уламжлал ёсоор Богд уулын аман дахь Бугын сангийн аж ахуй дахь “Нар-мон” ХХК-ийн амралтын баазад бэлтгэлдээ гарчээ.

Хуваалцах