Их Британи болон Швейцарийн төвбанк бодлогын хүүгээ өсгөлөө
Их Британийн төвбанк инфляцын өсөлтийг дарахын тулд үндсэн хүүгээ дөрөвний нэг хувиар өсгөж, 1.25 хувьд хүргэлээ. Швейцарын Үндэсний банк үнийн өсөлтийг зогсоохын тулд сүүлийн 15 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөснөө зарлалаа.
Мэдээллийн алба

Английн төвбанк тав дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөлөө. Оросууд Украин руу довтолж байгаа энэ үед эрчим хүчний үнэ огцом өссөн. Дөрөвдүгээр сард Их Британид инфляц есөн хувьд хүрсэн нь сүүлийн 40 орчим жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт юм.
Мөн Швейцарын төвбанк өнгөрсөн пүрэв гарагт бодлогын хүүгээ хасах 0,75 хувиас 0,5 нэгж хувиар өсгөж, хасах 0,25 хувь болгох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ нь 2007 оноос хойш Швейцарын төвбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа анхны тохиолдол юм.
Валютын зах зээл дээр хөрөнгө оруулагчид Швейцарын төвбанкны гэнэтийн бодлого нь Европын эдийн засгийг сааруулж магадгүй гэсэн болгоомжлолоор иен худалдан авч, еврог зарж байна.