Их Британийн тамирчин олимпийн хос медалийн эзэн боллоо
Бразилийн Рио де Жанейро хотын "Лагоа" цогцолборт үргэлжилж байгаа 31 дүгээр зуны олимпийн наадмын завины уралдааны эрэгтэйчүүдийн каяак завины 200м-ийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодроод байна.
Мэдээллийн алба

Бразилийн Рио де Жанейро хотын "Лагоа" цогцолборт үргэлжилж байгаа 31 дүгээр зуны олимпийн наадмын завины уралдааны эрэгтэйчүүдийн каяак завины 200м-ийн ганцаарчилсан төрлийн аваргууд тодроод байна.
Үүнд, тавдугаар замаар уралдаж, 31.197 минутын амжилтаар Их Британийн тамирчин Лиам Хеат алтан медаль, Францын тамирчин Максим Беумонт 35.362 гэсэн үзүүлэлтээр мөнгөн медаль хүртлээ.

Энэ төрөлд Испанийн тамирчин Саул Кравотто, Германы тамирчин Рональд Раухе нар 35.662 гэсэн ижил үзүүлэлтээр хүрэл медалийн эзэд болжээ.
Их Британийн тамирчин 32 настай Лиам Хеат өмнөх өдрүүдийн уралдааны каяак завины хос төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрээр өмнө нь 2010, 2011, 2012, 2016 оны Европын аварга, "Лондон-2012" зуны олимпийн хүрэл медальт нэгэн юм.

Эрэгтэйчүүдийн каяак завины 200м-ийн ганцаарчилсан төрөлд олимпийн дээд амжилтыг Их Британийн тамирчин Эд Мкеевер 2012 оны Лондонгийн олимпийн үеэр тогтоосон 35.087 гэсэн үзүүлэлтээр өдгөөг хүртэл эзэмшиж байна.



















