Их Британийн тамирчин усан спортын төрлөөр алтан медаль хүртэв
21 настай усан сэлэлтийн тамирчин Адам Пити 100 метрийн мэлхий сэлэлтэд 57.13 секундээр өөрийн дээд амжилтаа шинэчилж, шинэ рекордыг тогтоосонд хөгжөөн дэмжигчид тун баяртай байгаагаа ярьжээ.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн их наадмын хоёр дахь өдрийн тэмцээнээс Их Британийн тамирчин алтан медаль хүртсэн. 1988 оноос хойш усан спортын төрлөөр алтан медаль аваагүй байсан Британичууд тамирчин нь Риогийн олимпоос алтан медалиа авсанд тун сэтгэл хангалуун байна. 21 настай усан сэлэлтийн тамирчин Адам Пити 100 метрийн мэлхий сэлэлтэд 57.13 секундээр өөрийн дээд амжилтаа шинэчилж, шинэ рекордыг тогтоосонд хөгжөөн дэмжигчид тун баяртай байгаагаа ярьжээ.
Адам Пити 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 100 метрийн мэлхий сэлэлтэд 58 секундээр дээд амжилт тогтоож байсан юм.


















