Их долоогийн орнууд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр тохирлоо
Их долоогийн орнуудын Эрчим хүчний сайд нар уржигдар Украины нөхцөл байдлын асуудлаар цахимаар шуурхай хуралдлаа.
Мэдээллийн алба

Их долоогийн орнуудын Эрчим хүчний сайд нар уржигдар Украины нөхцөл байдлын асуудлаар цахимаар шуурхай хуралдлаа. Энэ хурлаар Их долоогийн бүлэг Оросоос хамааралтай байдлаа бууруулахын тулд эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ.
Их долоогийн бүлгийн хамтарсан мэдэгдэлд шингэрүүлсэн байгалийн хийд хөрөнгө оруулах нь чухал гэж үзсэн байна. Мөн Европын холбооны Оросын байгалийн хийнээс хамааралтай байдлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг Их долоогийн бүлгийн орнууд хүлээн зөвшөөрч байна.
Японы Эдийн засгийн сайд Хагиуда Коичи Их долоогийн бүлгийн улс орнууд эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангах тэр дундаа эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно гэж мэдэгджээ.


















