"Их дуулга"-д түрүүлсэн бөхийн чансаа 500 оноогоор нэмэгдэнэ
Франц улсын нийслэл Парис хотноо жүдогийн аварга шалгаруулах “Их дуулга”-ын тэмцээн болно.
Мэдээллийн алба

Франц улсын нийслэл Парис хотноо жүдогийн аварга шалгаруулах “Их дуулга”-ын тэмцээн болно.
Тэмцээн энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болох бөгөөд уг тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн бөхийн чансаанд 500 оноо нэмэгдэх юм. Харин удаах байруудад шалгарч мөнгө, хүрэл медаль хүртвэл 300 ба 200 оноо дагалдах аж.
Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид нэрс:
Эрэгтэй:
60 кг: Г.Хэрлэн, Г.Болдбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн
7
Эмэгтэй:
48 кг: Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Ч.Аззаяа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Б.Мөнгөнчимэг
+78 кг: Д.Жавзмаа


















