Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их дуулга: Серена, Шарапова нар шигшээд шалгарлаа

Талбайн теннисний дөрвөн Их дуулгын анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шигшээд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүд шалгарлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их дуулга: Серена, Шарапова нар шигшээд шалгарлаа
Их дуулга: Серена, Шарапова нар шигшээд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Талбайн теннисний дөрвөн Их дуулгын анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шигшээд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүд шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт өнөөдөр болсон бөгөөд Серена Уильямс нутгийн залуу теннисчин 19 настай Мэдисон Кисийг 7:6, 6:2-оор хожлоо.

Мөн ОХУ-ын алдарт Мария Шарапова нутаг нэгт Екатерина Макарова (10) 6:3, 6:2-оор хожиж, аваргын төлөө тоглохоор шалгараад байна.

Өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Серена Уильямс "Их дуулга"-ын 18 түрүү хүртээд байгаагаас Австралийн нээлттэй тэмцээнд тавантаа өнгөлжээ. Тодруулбал, 2003, 2005, 2009-2010 онд түрүүлжээ. Мөн тэрээр дүү Уильямсын хамтаар хосын төрөлд 2001, 2003, 2009-2010 онд аваргын цомыг өргөжээ.

Харин дэлхийн чансааны дэд байрт бичигдэж буй ОХУ-ын Мария Шарапова "Их дуулга"-ын тэмцээнд таван удаа түрүүлсэн байна. Тэрээр "Францын нээлттэй тэмцээн"-д 2012, 2014 онд хоёр удаа түрүүлж, бусдад нь нэг удаа өнгөлжээ. Тодруулбал, 2004 онд "Уимблдон"-д, 2006 онд "Америкийн нээлттэй тэмцээн", 2008 онд "Австралийн нээлттэй тэмцээн"-д түрүүлсэн байна.

Хуваалцах