Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их дуулга: Шөвгийн найм тодроод эхэллээ

Талбайн теннисийн дөрвөн "Их дуулга"-ын хамгийн анхных нь болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их дуулга: Шөвгийн найм тодроод эхэллээ
Их дуулга: Шөвгийн найм тодроод эхэллээ. Зураг: МҮОНРТ

Талбайн теннисийн дөрвөн "Их дуулга"-ын хамгийн анхных нь болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорсон. Эрэгтэйчүүдээс аваргаа хамгаалахаар тоглож буй Швецарийн Стан Вавринка, тус тэмцээнд тавдугаарт эрэмбэлэгдсэн Японы Кей Нишикори, Чехийн Томаш Бердых (7), Испанийн Рафаэль Надаль (3) нар шалгараад байна.

Мөн Их Британийн Энди Маррей Болгарын Григори Димитровыг 6:4, 6:7, 6:3, 7:5-аар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр талбайн эзэн орны тамирчин Ник Кирьостой хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Энэ жил 20 настай Австралийн Ник Кирьосын хувьд гуравдугаар тойрогт Швейцарийн Рожер Федерерийг хожсон Италийн Андреас Сеппиг таван үе үргэлжилсэн тоглолтод 5:7, 6:4, 6:3, 7:6, 8:6-аар хожиж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Түүний хувьд одоо Их Британийн Энди Маррейг хожвол жинхэнэ баатар болох билээ.

Одоогоор шөвгийн наймд топ арван теннисчнээс Испанийн Рафаэль Надаль, Швейцарийн Стан Вавринка, Японы Кей Нишикори, Их Британийн Энди Маррей, Чехийн Томаш Бердых, Канадын Милош Роанич нарын зургаан теннисчин шалгараад байна.

Хуваалцах