Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их дуулгын тамирчид тодорлоо

Францын Парис хотноо удахгүй болох гэж буй жудо бөхийн “Их дуулга” тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг нарын шилдгүүд багтсан монголын баг тамирчид 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их дуулгын тамирчид тодорлоо
Их дуулгын тамирчид тодорлоо. Зураг: МҮОНРТ

Францын Парис хотноо удахгүй болох гэж буй жудо бөхийн “Их дуулга” тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Бундмаа, М.Уранцэцэг нарын шилдгүүд багтсан монголын баг тамирчид 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор болжээ. Тус багийн бие бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Эрэгтэй:
60 кг: Г.Хэрлэн, Г.Болдбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Н.Түвшинбаяр
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн

Эмэгтэй:
48 кг: Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Ч.Аззаяа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Б.Мөнгөнчимэг
+78 кг: Д.Жавзмаа нар байна.

Хуваалцах