“Их хатдын туульс” бүжгэн жүжгийг дахин тоглоно
ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлсэн “Монголын их хатад”
Мэдээллийн алба

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлсэн “Монголын их хатад” бүжгэн туульсаа дахин тайзнаа амилуулахаар болжээ.
Монголын соёл урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Гоо марал” наадмын шагналт эл бүжгэн туульс энэ сарын 21, 22, 23, 28 болон ирэх сарын 1-3-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох аж.


















