Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их хотын 5000 залуу шинэ оныг хамтдаа угтана

Монголын мянга мянган залууст эрх чөлөө, эрч хүчийг мэдрүүлсээр 10 гаруй жил оршиж буй MMP буюу “MONGOL MIX PROJECT”-ын залуус өнгөрсөн зун “SILENCE WHITE 2013” шоугаа “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ “Үндэсний соёл амралты

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хотын 5000 залуу шинэ оныг хамтдаа угтана
Их хотын 5000 залуу шинэ оныг хамтдаа угтана. Зураг: МҮОНРТ

Монголын мянга мянган залууст эрх чөлөө, эрч хүчийг мэдрүүлсээр 10 гаруй жил оршиж буй MMP буюу “MONGOL MIX PROJECT”-ын залуус өнгөрсөн зун “SILENCE WHITE 2013” шоугаа “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ “Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 10 мянган залуучуудуудыг оролцуулан тун амжилттай зохион байгуулсан билээ.

“SILENCE WHITE 2013” шоунаасаа хойш нэр дурьдагдахаар томоохон шоу хийгээгүй байсан тэд 2014 оны хамгийн анхны, хамгийн том шоу тэсрэлт “2014 SHOW PARTY” 12 сарын 31-нд 22:00 цагаас “Мишээл экспо”-д болохоор товоо зарлалаа. Үнэхээр “MONGOL MIX PROJECT”-ын залуусын зохион байгуулсан “SILENCE WHITE 2013” шоунаас хойш тийм олон мянган залуус оролцсон, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдсан шоу болоогүй билээ. Тэгвэл “MONGOL MIX PROJECT” дараагийн тэсрэлт болсон 2014 оны хамгийн анхны, хамгийн том буюу 5000 залуусыг оролцуулсан шоунд их хотын залуус маань Монголын шилдэг DJ Үүрээ, Батаа болон “MMP”-ийн шилдгүүдтэй хамтдаа энэ оны хамгийн сүүлийн үдшийг өнгөрүүлж, ирэх оны хамгийн анхны өдрийг угтацгаая.

Түлхүүр үг:“SILENCE WHITE 2013
Хуваалцах