Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Их хүйтнээс мал сүргээ хамгаалъя

Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх цаг агаарын хүйтэн нөхцөлийг агаарын температур, салхины хурдны хослол утгаар илэрхийлж болох юм.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их хүйтнээс мал сүргээ хамгаалъя
Их хүйтнээс мал сүргээ хамгаалъя. Зураг: МҮОНРТ

Өвлийн улиралд малын бэлчээрлэлтэд нөлөөлөх цаг агаарын хүйтэн нөхцөлийг агаарын температур, салхины хурдны хослол утгаар илэрхийлж болох юм.

Өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32°C, салхигүй байх үеэс хүндэрч -41°C хүрэхэд саатдаг байна.

Нэгдүгээр сарын 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 25-45 хэм, өдөртөө 18-35 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Малыг хэвтрээсээ даарахад анхаарч хашаа саравчны дулаан алдагдуулахгүй хадгалах ажилд анхаарах

-Хүйтний оргил өдрүүдээр малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх

-Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах

-Малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлээрэй.

Хуваалцах