Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их мастер А.Энхтуул гадаад чансаагаа ахиуллаа

А.Энхтуул гадаад чансаагаа +20.6 оноогоор ахиулсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их мастер А.Энхтуул гадаад чансаагаа ахиуллаа
Их мастер А.Энхтуул гадаад чансаагаа ахиуллаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн Гибралтар нутагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Гибралтар” олон улсын шатрын фестиваль энэ сарын 19-31-нд боллоо. Тус фестивалийн дэлхийн шилдэг шатарчид өрсөлддөг “Мастерс” ангилалд Монгол Улсаас ОУМ С.Билгүүн, ИМ А.Энхтуул нар амжилттай оролцож, ИМ А.Энхтуул гадаад чансаагаа +20.6 оноогоор ахиулсан байна.

Сонирхуулахад, тус тэмцээний эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчинд 20 мянган фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагнал олгодог бөгөөд дэлхийд хамгийн том нээлттэй ангиллын шатрын тэмцээнд тооцогддог билээ. Энэ жил дээрх шагналыг БНХАУ-ын тамирчин эмэгтэй дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөгч, их мастер Тан Жонги хоёр дахь удаагаа хүртлээ.

Хуваалцах