Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Их мастер А.Энхтуул телевизээр шатрын хичээл заана

А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчны шагнал авч байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их мастер А.Энхтуул телевизээр шатрын хичээл заана
Их мастер А.Энхтуул телевизээр шатрын хичээл заана. Зураг: МҮОНРТ

Монголд төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг их мастер А.Энхтуул үндэсний хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор “Юнивишн” сүлжээтэй хамтран телевизээр шатрын хичээл заах гэнэ.

Тэрбээр 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан удаатай. Мөн шатрын анхан шатны мэдэгдэхүүнийг тайлбарлан хүргэж байгаа бөгөөд шатрын хичээлийг “LookTV” аппликэйшнээс болон зурагтаар үзэж сурах боломжтой гэнэ.

А.Энхтуул 2018 онд Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчны шагнал авч байсан билээ.

Монголдоо шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг тэрбээр одоогоор "Элит Брайн" олон улсын шатрын академийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

Хуваалцах