Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азийн аварга болжээ

Тэрбээр өнгөрсөн онд Саудын Араб Улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын ДАШТ-д "шилдэг-30" шатарчдын шагнал гардаж байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азийн аварга болжээ
Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азийн аварга болжээ. Зураг: МҮОНРТ

Мьянмар Улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ОУХМ А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлжээ. Ингэснээр түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Тэрбээр өнгөрсөн онд Саудын Араб Улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын ДАШТ-д "шилдэг-30" шатарчдын шагнал гардаж байлаа.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Мөнхзул хүрэл медаль хүртэж, эмэгтэй шатарчдаас анхны тивийн медалийг эх орондоо авч ирсэн юм.

Хуваалцах