Их мастер Ц.Батчулуун дөрөв дэх алтан медалиа зүүлээ
Шатарын УАШТ эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд боллоо.
Мэдээллийн алба

Шатарын УАШТ эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 17-25-нд боллоо.
Монголын шатрын холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан эрэгтэйчүүдийн 57 дахь удаагийн УАШТ-д шилдэг 12 шатарчин оюун ухаанаа уралдуулж, Баянхонгор аймгийн харьяат “Зуун шатар” клубийн тамирчин, их мастер Ц.Батчулуун есөн оноогоор түрүүллээ.
Түүний хувьд улсын аваргаас ийнхүү дөрөв дэх алтан медалиа зүүж байгаа юм. Хэнтий аймгийн шатарчин У.Насанжаргал найман оноогоор мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байрт Ховд аймгийн шатарчин С.Билгүүн 7.5 оноогоор удаалав.


















