Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их мастерууд онлайн зэрэг тоглолт хийнэ

нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт шатарчдыг төлөөлөн Их мастерууд нэгдэн "Хандивын онлайн зэрэг тоглолт" зохион байгуулахаар болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их мастерууд онлайн зэрэг тоглолт хийнэ
Их мастерууд онлайн зэрэг тоглолт хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын шатрын холбооны Тамирчдын зөвлөлийн санаачилгаар дэлхий дахинд тархсан “COVID-19” цар тахлын цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа сэтгэлийн дэм, урам хайрлах болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт шатарчдыг төлөөлөн Их мастерууд нэгдэн "Хандивын онлайн зэрэг тоглолт" зохион байгуулахаар болжээ.

Энэ сарын 25-ны 18:00 цагт болох “Бид нэг гэр бүл” тоглолтод гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Хатанбаатар, их мастер Д.Шаравдорж, Д.Номин-Эрдэнэ, С.Билгүүн, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Амина, ОУМ У.Насанжаргал, Г.Мөнхгал, Т.Мөнхзул, Д.Батсүрэн, спортын мастер Ү.Агьбилэг тэргүүтэй шатарчин оролцоно.

Хуваалцах