Их Монгол Х.Шаравжамц аваргын нэрэмжит барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ.
Хоёрдугаар сарын 12-нд Их Монгол Х.Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан,
Хоёрдугаар сарын 23-нд Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Хоёрдугаар сарын 24-нд Дашчойлин хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх" АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
Хоёрдугаар сарын 25-нд МХО-той хамтран зохион байгуулдаг Сар шинийн баярт зориулсан өсвөр бөхийн барилдаан, Нийтийн монгол шандастаны барилдаан, болох бол Хоёрдугаар сарын 26-нд XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.


















