Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ

Уг үзэсгэлэн энэ сарын 9-нөөс ирэх арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл үзэгчдэд хүрэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ
Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын үндэсний номын сан, Тайванийн Төв номын сантай хамтран дөрвөлжин үсэг зохиогдсоны 750 жилийн ойд зориулан “Их Монгол Улсын соёлын өв, нангиад соёл иргэншлийн ул мөр” сэдэвт үзэсгэлэн нээгдэх гэж байна.

Уг үзэсгэлэн энэ сарын 9-нөөс ирэх арваннэгдүгээр сарын 9-нийг хүртэл үзэгчдэд хүрэх аж.

Тус үзэсгэлэнд Монголын түүхийн тулгар сурвалж бичгүүд болох Монголын Нууц товчоо, Хар татаарын бүрэн тэмдэглэл, Их Юан улсын нэвтэрхий хууль зэрэг 27 нэрийн 44 ширхэг ном судар, Монголын найман их хааны хөргийг олон нийтэд сонирхуулна.

Мөн Их Монгол улсын үеийн 22 пайлуур хөшөөний дардас мөн нангиад соёл иргэншилтэй холбоотой 50 гаруй бичиг ном нийт 124 онц сайн чанарын E-copy(факсимили) хуулбарын үзмэрийг дэлгэх юм байна.

Хуваалцах