Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Их Монголын хүчтэн” дэвжээний ээлжит барилдаан болно

2018-2019 оны улиралд тус дэвжээний бөхчүүдийн долоон барилдааныг зохион байгуулсан бөгөөд улсын начин Л.Батзориг гурав, аймгийн арслан Б.Цэдэнсодном хоёр, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар тус бүр нэг удаа түрүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их Монголын хүчтэн” дэвжээний ээлжит барилдаан болно
“Их Монголын хүчтэн” дэвжээний ээлжит барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнээс санаачлан, сар тутам зохион байгуулдаг тус дэвжээний бөхчүүдийн энэ удаагийн барилдаан тавдугаар сарын 10-нд “Мөнхийн Үсэг” группийн “Мөнх спорт” төвд болно.

Энэхүү барилдаанд дээрх дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхчүүд зодоглох юм.

2018-2019 оны улиралд тус дэвжээний бөхчүүдийн долоон барилдааныг зохион байгуулсан бөгөөд улсын начин Л.Батзориг гурав, аймгийн арслан Б.Цэдэнсодном хоёр, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар тус бүр нэг удаа түрүүлжээ.

Энэ сарын ээлжит барилдааныг Баруунбаян-Улаан сумын нэрэмжит болгон зохион байгуулах аж.

Хуваалцах