Их насанд С.Батжаргалын хул магнайдаа тоосгүй орж ирлээ
Газар газрын шилмэл хурд барианы зурхай руу шимтэй сайхан уралдсанаас Хэнтий аймгийн Батноров сумын Сандагдоржийн Батжаргалын хул магнайдаа тоос хүргэлгүй түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярууллаа.
Мэдээллийн алба

Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жил, “Зүүн бүс хурд-2013” наадмын уралдааны их насанд нийт 334 морьд гарааны зурхай руу хөдөлсөн юм.
Газар газрын шилмэл хурд барианы зурхай руу шимтэй сайхан уралдсанаас Хэнтий аймгийн Батноров сумын Сандагдоржийн Батжаргалын хул магнайдаа тоос хүргэлгүй түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярууллаа.

Аман хүзүүнд Дорнод аймгийн Халх гол сумын Алтангэрэлийн хонгор мөр гишгэж, Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын Борхалтарын саарал, Сүхбаатар аймгийн Халзан сумын Сэнгэсамдангийн халиун, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Ганпүрэвийн Цэндгомбын хар тус тус айргийн тавд зурхай гишгэлээ. Зүүн бүсийн хурд-2013 наадам дэнж хотойтол дэлгэр сайхан, нар хуртай сайхан болж байна.


















