Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Их нүүдэл” шатрын тэмцээн боллоо

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шатрын спортоор хичээллүүлж оюуны чадамжийг нь дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх, шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүрийн намар уламжлал болгон “Их нүүдэл” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их нүүдэл” шатрын тэмцээн боллоо
“Их нүүдэл” шатрын тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шатрын спортоор хичээллүүлж оюуны чадамжийг нь дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх, шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүрийн намар уламжлал болгон “Их нүүдэл” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ удаагийн өсвөрийн аварга шалгаруулах “Их нүүдэл” тэмцээн өчигдөр 75 дугаар сургууль дээр боллоо. Тэмцээнд ерөнхий боловсролын 12 сургуулийн 1-12 дугаар ангийн 288 сурагч оролцжээ. Багийн дүнгээр С.Цэцэгмаа багштай 52 дугаар сургууль нэгдүгээр байр эзэлсэн бол Ж.Эрдэнэмандал, н.Эрдэнэсүх багштай 115 дугаар сургууль хоёрдугаар байр, Ц.Батчулуун,Т.Отгонбаяр багштай БУЦС гуравдугаар байрт шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнуулсан байна.

Хуваалцах