Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Их талын жазз" Олон улсын наадам Орхон аймагт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Их талын жазз" ОУ-ын 13-р их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд Эрдэнэт хотын А.Амарын талбайд болсон байна. Наадамд Швейцар, Франц, ОХУ, АНУ, Лаос, Польш, Куба болон Монгол Улсын жазз хөгжмийн мэргэжлийн уран бүтээлчид оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Их талын жазз" Олон улсын наадам Орхон аймагт боллоо
"Их талын жазз" Олон улсын наадам Орхон аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Их талын жазз" ОУ-ын 13-р их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд Эрдэнэт хотын А.Амарын талбайд болсон байна. Наадамд Швейцар, Франц, ОХУ, АНУ, Лаос, Польш, Куба болон Монгол Улсын жазз хөгжмийн мэргэжлийн уран бүтээлчид оролцлоо.

Дээрх наадмын ивээн тэтгэгчээр Орхон аймгийн ЗДТГ ажилласан. Үүний хүрээнд уран бүтээлчдийн тоглолт хийх тайзыг орон нутгаас засаж тохижуулсан нь зохион байгуулагчдаас өндөр үнэлгээг авсан юм. Эдгээр уран бүтээлчдийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хүлээн авч уулзаж талархал илэрхийлэн, амжилт хүслээ.

"Их Талын Жазз" ОУ-ын наадам анх удаа орон нутагт зохион байгуулагдсан нь энэ юм гэж Орхон аймгаас мэдээллээ.

Хуваалцах