“Их татлага” хамтлаг Токиод тоглоно
Япон улсад уран бүтээлээ туурвиж байгаа Монголын үндэсний урлагийн “Их татлага” хамтлаг Токио хотын төвд байрлах “Эгшиг дууны эрдэнийн хайрцаг” хэмээн хүндлэгддэг “Сантори” танхимд тоглолт хийх гэж байна.
Мэдээллийн алба

Япон улсад уран бүтээлээ туурвиж байгаа Монголын үндэсний урлагийн “Их татлага” хамтлаг Токио хотын төвд байрлах “Эгшиг дууны эрдэнийн хайрцаг” хэмээн хүндлэгддэг “Сантори” танхимд тоглолт хийх гэж байна. Энэ сарын 13-нд хийх бие даасан анхны тоглолтоороо тэд Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчдын болон язгуур урлаг, хөөмийн бүтээлүүдээс гадна хамтлагийн шинээр туурвисан бүтээл эгшиглэх гэнэ.
Дээрх “Сантори” танхимд дэлхийн чансаа өндөр уран бүтээлчид хоёр жилийн өмнөөс тоглох хүсэлтээ өгдөг аж.


















