Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Их өргөө аравтууд" лигийг тэргүүлж эхэллээ

Гурав дахь удаагийн Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр хоёр тоглолт болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Их өргөө аравтууд" лигийг тэргүүлж эхэллээ
"Их өргөө аравтууд" лигийг тэргүүлж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Гурав дахь удаагийн Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр хоёр тоглолт болно. Эхний тоглолт 18:00 цагаас "Мон-Алтиус Мадимос Шонхорууд" vs "Хан талстын ирвэсүүд" багуудын хооронд өрнөх бол 20:00 цагаас Дорноговь "Сентоза Арслангууд" vs Төв аймгийн "Төв ургац" багтай тоглоно.

Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөхөд багуудад 2-3 тоглолт үлдээд байгаа. Одоогоор хүснэгтийг 11 хожил, долоон хожигдолтой "Их өргөө аравтууд", "СБЛ Хасын хүлэгүүд" багууд тэргүүлж байна.

Хуваалцах