“Икс хүмүүс” урд хөршид зочлов
тус бүтээлийг “X-Men:The Last stands” (2006), “X-Men: Days of future past” (2014), “X-Men: Apocalypse” (2016) зэрэг өмнөх ангийн кино зохиолчоор ажиллаж байсан Саймон Кинберг найруулжээ
Мэдээллийн алба

“Икс хүмүүс: Харанхуйн галт шувуу” (“X-Men: Dark phoenix”) кино энэ сарын 7-нд дэлхийн нээлтээ хийнэ. Тус бүтээлийн анхны үзэгчид нь БНХАУ-ын иргэд болох аж. Учир нь “Икс хүмүүс” киноны шинэ анги маргааш урд хөршид нээлтээ хийхээр болсон.
Дээрх киноны гол дүрийн жүжигчид болон зарим уран бүтээлч урд хөршийн Бээжин хотод очжээ. Мөн нээлтийн өмнөх үзвэр болон улаан хивсний ёслол өнөөдөр АНУ-д болж байна.
Сонирхуулахад, тус бүтээлийг “X-Men:The Last stands” (2006), “X-Men: Days of future past” (2014), “X-Men: Apocalypse” (2016) зэрэг өмнөх ангийн кино зохиолчоор ажиллаж байсан Саймон Кинберг найруулжээ.


















