Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Илкай Гюндоган улирал дуустал талбайд гарахгүй

Английн “Премьер лиг”-ийн энэ улирлын тоглолтын хүрээнд “Манчестер Сити” клуб “Уотфорд”-ын эсрэг хийсэн тоглолтод герман хагас хамгаалагч Илкай Гюндоган өвдгөө хүнд гэмтээсэн.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Илкай Гюндоган улирал дуустал талбайд гарахгүй
Илкай Гюндоган улирал дуустал талбайд гарахгүй. Зураг: МҮОНРТ

Английн “Премьер лиг”-ийн энэ улирлын тоглолтын хүрээнд “Манчестер Сити” клуб “Уотфорд”-ын эсрэг хийсэн тоглолтод герман хагас хамгаалагч Илкай Гюндоган өвдгөө хүнд гэмтээсэн. Эмч нар нарийн шинжилгээ хийснээр Гюндоганы баруун өвдөгний чагтан холбоос тасарсныг тогтоожээ. Ийнхүү 26 настай хагас хамгаалагч Илкай Гюндоган энэ улирлыг дуустал талбайд гарахааргүй болсон юм. Үүнээс шалтгаалан “Манчестер Сити” клубын тамирчид “Премьер лиг”-ийн өнгөрсөн долоо хоногийн тоглолтод оролцохоор талбайд гарахдаа Илкай Гюндоганы өмсгөлийг өмсөн, багийн хамтрагчдаа сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм. Гюндоган өмнө нь 2014 оны ДАШТ-ий өмнө мөн хүнд гэмтэл авч, олон сарын турш эмчилгээ хийлгэн гам барихад хүрч байсан билээ.

26 настай хагас хамгаалагч Будант Альбионд газардсанаасаа хойш “Манчестер Сити”-гийн төлөө 15 тоглолтод оролцоод байсан юм. Пеп Гуардиало түүнийг 2016 оны 6-р сарын 2-нд 20 сая фаундын үнээр Манчестер хотын багт нэгтгэж, 4 жилийн гэрээг үзэглэсэн билээ.

Хуваалцах