Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид НӨАТ авахгүй

Дулааны IV цахилгааны станцын хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Тус станц төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангаж байна. Өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дула

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид НӨАТ авахгүй
Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид НӨАТ авахгүй. Зураг: МҮОНРТ

Дулааны IV цахилгааны станцын хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Тус станц төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангаж байна. Өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж энэ станцад байгааг үндэслэн 2012 оны эцсээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

70 сая долларын өртөгтэй хэрэгжих төслийг 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө төслийг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тиймээс гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн болон НӨАТ-өөс чөлөөлүүлэхээр Засгийн газар хуулийн төсөл боловсруулжээ. Энэ асуудлыг УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэн дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Энэ үеэр дулааны IV цахилгааны станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээний ярьсныг хүргэж байна.

Түлхүүр үг:дөрөвдүгээр станц
Хуваалцах