“Инчеон-2014” паралимпд оролцогчдыг Засгийн газар дэмжинэ
"Инчеон-2014” паралимпд оролцох баг тамирчдад дэмжлэг үзүүлэх ажлыг Сангийн сайд Ч.Улаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт Засгийн газраас даалгасан байна. “Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадам 14 хоногийн дараа эхэлнэ.
Мэдээллийн алба

Тус наадамд манай улсаас спортын есөн төрөлд 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээллийн болон штабын ажилтнуудын нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар зэхэж байна. Энэ удаагийн паралимпийн наадмын суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд манайхан анх удаа оролцох гэж байна.