“Инчён-2014” наадамд 350 тамирчин оролцоно
Бусан хотдоо Азийн наадмыг зохион байгуулсан түүхтэй юм. Монголын баг тамирчид 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд оролцсон. Энэ удаагийн наадамд 25 төрлөөр 340 тамирчин оролцуулахаар урьдчилсан мэдүүлгийг БНСУ руу илгээсэн байна.
Мэдээллийн алба

“Инчён-2014” Азийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ким Ён-Сү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилж байна. Айлчлалын хүрээнд МҮОХ-ны удирдлагатай хамтын ажиллагааны асуудал хэлэлцэх юм. Ким Ён Сү нь өдгөө 72 настай, хуульч мэргэжилтэй. БНСУ-ын спортын сайд, парламентийн гишүүний албыг хашиж байсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн. Азийн зуны спортын XVII наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд тус улсын гурав дахь том хот Инчёнд болно. “Инчён -2014” наадам 38 спортын төрлөөр Ази тивийн 45 орны тамирчид өрсөлдөхөөр зэхэж байна. Өмнө нь БНСУ 1986 онд Сөүл, 2002 онд Бусан хотдоо Азийн наадмыг зохион байгуулсан түүхтэй юм. Монголын баг тамирчид 1974 оноос хойш нийт есөн удаа Азийн наадамд оролцсон. Энэ удаагийн наадамд 25 төрлөөр 340 тамирчин оролцуулахаар урьдчилсан мэдүүлгийг БНСУ руу илгээсэн байна.


















