Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезид гатлага онгоц шатаж, 23 хүн амиа алджээ

Индонезид гатлага онгоц шатсаны улмаас 23 хүн амь насаа алдаж, 17 хүн сураггүй болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезид гатлага онгоц шатаж, 23 хүн амиа алджээ
Индонезид гатлага онгоц шатаж, 23 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Индонезид гатлага онгоц шатсаны улмаас 23 хүн амь насаа алдаж, 17 хүн сураггүй болсон байна. Ням гарагийн өглөө нийслэл Жакартагаас 50 км-ийн зайд орших Тидун арал руу хүн тээвэрлэж явсан уг гатлага онгоцонд 230 зорчигч явсан байна. Тэднээс 194 нь эсэн мэнд аврагдаж, 9 нь эмнэлэгт хүргэгджээ.

Гэрч нарын ярьж байгаагаар гатлага онгоц хөдөлснөөс хойш ердөө хэдхэн минутын дараа зорчигчдын явсан кабинд гэнэт өтгөн утаа орж ирсэн бөгөөд хүмүүс шуугилдаж, эмх замбараагүй байдал үүсгэн, аврах хантаазыг булаалдаж нэг нэгнийгээ бэртээсэн байна. Цагдаа нар галын шалтгааныг хөдөлгүүрийн богино холбоосноос болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа ч эцсийн дүгнэлттийг гаргах болоогүй байна.

Учир нь шатсан онгоцыг Жакартад хүргэж ирсний дараагаар шинжээчид хэргийн газар ажиллах юм байна. Ийм төрлийн гатлага онгоц нь Индонезийн хувьд нэн хэрэгцээтэй, чухал тээврийн хэрэгсэл юм. Учир нь тус улсад усаар зааглагдсан 13.000 гаруй арал бий. Эдгээр аралд хүргэх гол тээврийн хэрэгсэл болох гатлага онгоцуудын аюулгүй байдал бүрэн хангагдаагүйгээс үүдсэн осол элбэг тохиолддогийг ч орон нутгийн хэвлэлүүд энэ зуур сануулж байна.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Бали арлын ойролцоо жуулчдыг тээвэрлэж явсан хөлөг онгоцны хөдөлгүүр дэлбэрч, хоёр зорчигч амь насаа алдаж байжээ.

Хуваалцах