Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Индонезид газар хөдлөлтийн үеэр ор сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Индонез улсад өнгөрсөн баасан гарагт газар хөдлөлт болсон. Энэ байгалийн аюулт үзэгдлийн ор сураггүй болсон иргэд хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Баасан гарагийн өглөө Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезид газар хөдлөлтийн үеэр ор сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна
Индонезид газар хөдлөлтийн үеэр ор сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Индонез улсад өнгөрсөн баасан гарагт газар хөдлөлт болсон. Энэ байгалийн аюулт үзэгдлийн ор сураггүй болсон иргэд хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Баасан гарагийн өглөө Индонезийн Сулавеси аралд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, амиа алдсан хүний 42 т хүрээд байгаа юм. Энэхүү байгалийн гамшгийн үеэр олон зуун хүн бэртэж гэмтсэнээс гадна 300 орчим орон байранд ан цав, эвдрэл үүссэн байна.

Аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлсэн иргэдийн тоо 15 мянгад хүрчээ. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлснээс гадна иргэдийг аль болохоор тайван байхыг уриалжээ. Энэ хооронд албаныхан сураггүй болсон иргэдийг хайх, аврах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Митра Манакара гэх 5 давхар эмнэлгийн барилга хэсэгчлэн нурах үеэр 8 хүн амиа алджээ.



Энэ талаар Аврах багийн гишүүн Исванди, "Бид нурангин доор хохирогч үлдээгүй гэдгийг баттай мэдсэнийхээ дараа Митра Манакара эмнэлгийн энэхүү бүсийг цэвэрлэх ажлыг эхлүүлнэ." хэмээн ярьсан байна.

Сулавеси гэх энэ аралд 2018 онд мөн хүчтэй газар хөдлөлт, цунамийн аюул нүүрлэж, 2000 гаруй хүн амиа алдаж байжээ. Ер нь Индонез улс номхон хамгийн их газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болдог бүсэд оршдог байна. 2004 онд л гэхэд тус улсад 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан аж.

Хуваалцах