Индонезид Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв бий болжээ
Индонез Улсад Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв буюу “Монголын соёлын төв” ажиллахаар болсон бөгөөд энэ сарын 23-нд нээлтээ хийх гэнэ.
Мэдээллийн алба

Индонез Улсад Монголын аялал жуулчлалын мэдээллийн төв буюу “Монголын соёлын төв” ажиллахаар болсон бөгөөд энэ сарын 23-нд нээлтээ хийх гэнэ.
Тус төвийг байгуулах төслийг БНИУ-д суугаа Монголын элчин сайд Ш.Батцэцэг санаачилж, Индонезийн “Жабабека” групп хөрөнгө оруулалт хийсэн байна.
Уг төвийг Индонезийн эдийн засгийн тэргүүлэх бүсэд байгуулж буй бөгөөд Монгол–Индонезийн бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавьжээ.
Нээлтээ хийгээгүй байгаа ч аль хэдийн хүмүүсийн сонирхлыг нь татаж, урлаг соёлын арга хэмжээ, сургалт мэдээлэлээр амьсгалж хөл хөөр ихтэй байгаа гэнэ.


















