Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезийн Ерөнхийлөгч авлигатай холбоотой гэмт хэрэгт цаазын ял оноохыг үгүйсгэсэнгүй

Тэрбээр оюутнуудтай авлигатай тэмцэх ажилд тулгарч байгаа асуудлаар ярилцсаныхаа дараа сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ ийнхүү мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезийн Ерөнхийлөгч авлигатай холбоотой гэмт хэрэгт цаазын ял оноохыг үгүйсгэсэнгүй
Индонезийн Ерөнхийлөгч авлигатай холбоотой гэмт хэрэгт цаазын ял оноохыг үгүйсгэсэнгүй. Зураг: МҮОНРТ

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо авлигатай холбоотой гэмт хэрэгт цаазын ял оноохыг үгүйсгэсэнгүй. Тэрбээр оюутнуудтай авлигатай тэмцэх ажилд тулгарч байгаа асуудлаар ярилцсаныхаа дараа сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ ийнхүү мэдэгджээ.

Индонезийн Төрийн тэргүүн авлигад хатуу хариуцлага ногдуулах систем байхгүй гэсэн сэтгүүлчийн үгэнд “Хэрвээ ард түмэн Эрүүгийн хуульд ялын дээд хэмжээтэй холбоотой өөрчлөлт оруулахыг хүсвэл хэрэгжүүлж болно” гээд үүнийг “Засгийн газраас санаачлах ёстой” гэжээ.

Үүний зэрэгцээ үндэсний хэмжээний байгалийн гамшгийн үед авлига авсан нь тогтоогдвол цаазын ял оноож болно гэж хэлсэн байна. Тэгвэл Индонезийн Хууль зүй, хүний эрхийн сайд Ясон Лаоли улсын эдийн засаг, санхүүгийн хямралын үеэр авлига авсан гэмт хэрэг үйлдвэл ялын дээд хэмжээ оноодог тодорхой нөхцөл ч байдаг гэж мэдэгджээ.

Олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллагын мэдээлснээр Индонез улс 2012-2018 онд авлигын түвшнээр зургаан байраар үзүүлэлтээ сайжруулж, 100 улсаас 32-т бичигдэж байгаа юм.

Индонезийн хуулийн дагуу мансууруулах бодисын хууль бус эргэлт, алан хядах ажиллагаа, түүнчлэн хүндрүүлсэн нөхцөлтэй хүн амины хэрэг зэрэг гэмт хэрэгт цаазын ял оноодог байна. Сүүлийн таван жилийн хугацаанд энэ улс цаазын 18 ял гүйцэтгэжээ.

Хуваалцах